Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдааныг товлон зарлалаа.
2020-12-03

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр 100 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдааныг 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас цахим хэлбэрээр хуралдуулахаар товлолоо.