Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, ИТХ-ын ажлын албаны дарга Ч.Мэндсайхан холбогдох хэлтсийн удирдлагууд Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
2021-01-20

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, ИТХ-ын ажлын албаны дарга Ч.Мэндсайхан холбогдох хэлтсийн удирдлагууд Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Г.Адъяасүрэн 2020-2024 оны хооронд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм. Тэрээр "Made in Bayanzurkh" төслийг хэрэгжүүлж Баянзүрх дүүргийн хэмжээнд жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэгдсэн цахим платформ хийж тухайн бизнес эрхлэгчдийн борлуулалтын менежментийг сайжруулах төлөвлөгөөтэй байгааг хэллээ. Түүнчлэн жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гадны улс орнуудтай хамтарч зээлээр авч тухайн бизнес эрхлэгчдэд түрээс, лизингийн нөхцөлөөр олгох тал дээр анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа. Ингэснээр Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 5000 гаруй жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж "Made in Bayanzurkh" брендийг бий болгох боломжтой гэлээ.


Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор жижиг дунд үйлдвэрийг дэмжих сургалт, төсөл бичих сургалтуудыг амжилттай зохион байгуулж байна гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.