Сургалт сурталчилгааны хэлтэс хуралдаж 2021 онд хороонуудад хийх сургалт сурталчилгааны төлөвлөгөөгөө гаргалаа
2021-01-27

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны сургалт сурталчилгааны хэлтсийн дарга Б.Төгсбаяр 28-н хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Амарзаяа, Л.Нэргүй, хороо тус бүр хариуцсан сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч нар хуралдаж 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, санал бодлоо солилцлоо.
Хурлаар:
2021 онд Баянзүрх дүүргийн хэмжээнд 28 хороонд улирал бүр 5 төрлийн сургалт үйл ажиллагааг явуулахаар төлөвлөлөө. Үүнд:
1. Залуусын Coffee Break
2. Ахмадууд
3. Эмэгтэйчүүд
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
5. Эрэгтэйчүүдэд тус тус чиглэсэн тодорхой сургалт, үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахаар боллоо.
Түүнчлэн цар тахлын үед иргэддээ цахимаар мэдээ мэдээлэл хүргэх, цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аюулгүйн заавруудыг хүргэхээр болжээ.
Сайхан цагийн төлөө хамтдаа.