Тогтоолыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгох тухай
2021-01-27

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.4 дэх хэсэг, Захиргааны Ерөнхий тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалт, 47.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гуравдугаар хуралдаанаас тогтоох нь:


1. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 38 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцож хүчингүй болгосугай.


2. Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан газрын төлбөр төлөгчдөд мэдэгдэхийг дүүргийн Татварын хэлтсийн дарга /С.Туяасайхан/-д үүрэг болгосугай.
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Амарбаясгалангийн БАЯР