Мэдээ мэдээлэл

СӨХ, ОРШИН СУУГЧДЫН УЯЛДАА ХОЛБОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ!

Админ
19 цаг 23 минутын өмнө

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албанд 16-р хорооны "Амрыг эрье" СӨХ-өөс ирүүлсэн өргөдлийн дагуу төлөөлөгч Г.Адьяасүрэн, ажлын албаны холбогдох удирдлага, Баянзүрх дүүрэг хөгжлийн төвөөс газар дээр нь очиж ажиллалаа.


16-р хорооны "Амрыг Эрье" СӨХ нь С.Данзангийн гудамжны 9,11,12,19,21,22,27-р байрнуудыг хариуцдаг. Тус байрны 9,11-р байрны лифт ашиглалтаас гарсан, орон сууцны дээвэрт засвар хийх, гадна талбайн тохижуулалт зэрэг олон асуудалтай байгаа юм.

Оршин суугчдын хувьд тус СӨХ-г цэвэрлэгээнээс эхлээд цар тахлын үед оршин суугчдыг мэдээллээр хангаж ажилладаггүй талаар хэлж уялдаа холбоотой ажиллахыг хүссэн юм.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын албанаас уг асуудлыг Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, холбогдох СӨХ-тэй хамтарч эрэмбэлж, төлөөлөгч, ажлын албаны удирдлагуудад мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна