Дарга

БАЯНЗҮРХЧҮҮДДЭЭ.   

 

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 9 дэх удаагийн Сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийн сайн сайхан амьдралын төлөө иргэдтэй ойр ажиллаж, иргэдийн дуу хоолой санал бодлыг сайтар сонсож, бодлого шийдвэртээ тусгаж үйл ажиллагаагаа явуулах зорилготой ажиллаж байна.

Мөн бид "Covid-19 коронавирус"-ын цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд үед цаг алдалгүй бодлого шийдвэрүүдийг гаргаж, иргэдийн эрүүл аюулгүй байдлын төлөө "Ковидын Эсрэг Хамтдаа" уриалгыг гарган ажиллаж байна.  Бидний гаргаж буй бодлого шийдвэрийг үргэлж дагаж, хамтын хүчээр Коронавирусын эсрэг тэмцэж байгаад Баянзүрхчүүд та бүхэнд талархал илэрхийлье.

Бид төрийн ажил, бодлого шийдвэрүүдийг зогсолтгүй явуулах үүднээс  анх удаа "Дижитал" системд шилжиж, үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод, хийж бүтээж буй ажлаа үргэлж иргэдэд тайлагнаж, харилцаа холбоогоо сайжруулахаар ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн хөгжил дэвшилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хамтын хүчээр дүүргээ хгөжүүлэхийн төлөө Засаг дарга болон ажлын алба, иргэд түмэн олонтойгоо хамтран ажиллах болно гэдгээ энэхүү мэндчилгээгээр мэдэгдье. 

Нийт Баянзүрхчүүд та бүхнийг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар байнга зочилж, өөрсдийн сонгосон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний тэргүүлэгчид,  төлөөлөгчдийн гаргаж буй бодлого, шийдвэртэй танилцаж өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, Баянзүрх дүүргээ тогтвортой хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна. 

 

                                                                          

                                                       БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨӨЛӨГЧДИЙН

                                                             ХУРЛЫН ДАРГА АМАРБАЯСГАЛАНГИЙН БАЯР