Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Админ
2026/02/13

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас жил бүрийн сар шинийн баярыг угтан тэтгэвэртээ суусан ахмадууд болон тэдний ар гэрийнхнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Найрамдлын район нэртэй байснаас эхлэн өнөөгийн Баянзүрх дүүргийн түүхийн гэрч болж буй ахмад буурлуудынхаа залуу насны эрч хүчээрээ бүтээн бий болгосон бүхнийг нь хэрхэн үргэлжлүүлж байгаагаа харуулж, хэсэгхэн ч гэсэн уулзаж дурсамжаараа аялах боломжийг нь жил бүр бий болгож өгөхийг зорьсоор цөөнгүй жилийг үджээ.

Энэ удаагийн уулзалтад,
-Хурлын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байсан Ц.Даваадорж агсны гэргий Э.Дуламсүрэн,
-Хурлын даргаар ажиллаж байсан Б.Төмөрбаатар агсны гэргий Д.Түвшинбаяр,
-Хурлын Ажлын албаны даргаар ажиллаж байсан Ц.Бавуудорж агсны гэргий А.Долгоржав,
-Хурлын даргаар ажиллаж байсан Ц.Батхүү нар хүрэлцэн ирлээ. Та бүхэнд сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: