Мэдээ мэдээлэл

ja

Баянзүрх дүүрэгт байрлах Баривчлах байранд сургалтын танхим тохижууллаа

Админ
2026/02/25

Баянзүрх дүүрэгт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байранд шийтгэл эдэлж буй этгээдүүдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын танхимыг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн санхүүжилтээр шинэчлэн тохижууллаа. Энэхүү ажлыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлсэн юм.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Уранбилэг, Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга Ц.Одонтөгс болон эмэгтэй төлөөлөгч нарын төлөөлөл тохижилтын ажилтай танилцлаа.

Энэхүү танхимыг байгуулснаар баривчлагдсан этгээдүүдэд үзүүлж буй албадан сургалтын чанарын нөлөө дээшлэх, зан үйл, харилцаа хандлагад эерэг нөлөө үзүүлэх, стресс бухимдлаа зөв тайлах, сэтгэл хөдлөлөө хянах чадварт суралцах, давтан зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: