Мэдээ мэдээлэл

jl

Баянзүрх дүүргийн шигшээ "Bayanzurkh Falcons" багт амжилт хүсэж, хүүхдийн баярын бэлэг гардууллаа

Khural-Admin
2026/05/27

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайханы санаачилгаар Баянзүрх дүүргийн шигшээ "Bayanzurkh Falcons" багийг байгуулаад хоёр жил болж байна. Хүүхдийн баярыг угтаж шигшээ багийн хүүхдүүдэд бэлэг гардуулах, энэ сарын 30, 31-ний өдөр болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсэх зорилгоор тамирчид болон эцэг, эхчүүдтэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар мөн 8 сард Япон улсад болох Азийн тийболын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Уулзалтад Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан болон Ажлын албаны дарга А.Уранбилэг, "Широ Мон Тийбол" холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Боловсролын хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнэ, шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Ч.Мөнхсайхан нар оролцлоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна