Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 1 иргэнд гэр, 3 иргэнд 100 000 төгрөг өгөх шийдвэр гаргасан юм.
Уг шийдвэрийн дагуу дүүргийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах салбар комиссоос Баянзүрх дүүргийн харьяалалтай Улс төрийн хилс хэрэгт өөрсдөө хэлмэгдэж явсан 10 иргэний аж амьдралтай танилцаж иргэн Г.Гонгорт гэр, Ц.Алтангэрэл, С.Бадамханд, Т.Дугарсүрэн нарт 100 000 төгрөг өгөх нь зүйтэй гэж үзсэн Хурлын Ажлын албаны шийдвэрийг үндэслэн холбогдох материалыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж шийдвэрлүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна