Мэдээ мэдээлэл

А.Баяр: “Хөгжлийн зураглал 2030” баримт бичгийг хэлэлцэж буй нь Баянзүрх дүүргийн хувьд түүхэн шийдвэр

Админ
2022/04/27

Баянзүрх дүүргийн ИТХ-ын VI хуралдаан 3-р сарын 28 эхэлж, хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор завсарлага авсан. Тэгвэл ээлжит хуралдаан өнөөдөр үргэлжилж, тодорхой асуудлыг хэлэлцэж байна.

Тухайлбал энэ удаагийн хурлаар “Хөгжлийн зураглал 2030” баримт бичгийг хэлэлцэж батална. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ “Хөгжлийн зураглал 2030” баримт бичгийг хэлэлцэж буй нь Баянзүрх дүүргийн хувьд түүхэн шийдвэр гэдгийг онцолсон. “Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг улс, нийслэлийн урт, хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг юм.

“Хөгжлийн зураглал 2030” баримт бичигт туссан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд дүүргийн өрсөлдөх чадварын индекс 0.2 хувиар өсч, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, бүтээлч үйлдвэрлэл хөгжсөн, тогтвортой эдийн засагтай дүүрэг болсон байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна