Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүрэг "ТЭГШ БОЛОМЖ" төслийг дэмжиж ажиллана

Админ
2022/06/09

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, JCI Central, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл уулзаж хамтран ажиллах чөлөөтэй ярилцаж санал бодлоо солилцлоо.

JCI Central байгууллагаас "ТЭГШ БОЛОМЖ" төслийг танилцуулж дүүрэг орон нутагтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Төслийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх зорилготой.

Уг санаачлагыг Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл дэмжиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна