Мэдээ мэдээлэл

Эцэг, эх, асран хамгаалагч нарын анхааралд

Админ
2022/05/16

Хүүхэд, залуучуудын дунд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ болон ахуйн хэрэглээний газ, будаг шингэлэгч, цавуу үнэртэж мансуурах явдлаас хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс 2019 онд 3, 2020 онд 11, 2021 онд 27, 2022 онд өнөөдрийн байдлаар 13 мөрдөгчийн мэдэгдэл ирүүлсэн байна.  

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ дээр дурьдсан мансууруулах төрлийн бодис хэрэглэж мансуурсан эсэхийг сайн ажиглаарай. Үр хүүхэддээ тавьж буй хараа хяналтаа сайжруулж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлцгээе.  

 

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

ажлыг зохицуулах салбар зөвлөл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна