Баянзүрх дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Салбар комисс нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Нийслэлийн салбар комиссын шийдвэрийг тодорхой төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Салбар комиссууд нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх, тэдэнд нэг удаагийн нөхөх олговор олгох, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах асуудлыг хариуцаж, дүүрэгтээ улс төрийн хэлмэгдэлтэй холбоотой асуудлыг зохион байгуулж ажилладаг юм.
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгох тухайд Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоол, 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай ” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” хэмээн баталсан бөгөөд улс даяар тэмдэглэн хүндэтгэл үзүүлэх болсон.
ЦАУЗБСК-ийн чиг үүрэг:
Дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдээс нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гаргуулсан хүмүүст нөхөн олговрыг хууль журмын хүрээнд олгож жил, улирлын тайланг гаргах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн бүртгэл судалгааг гаргаж, холбогдох дээд шатны байгууллагад өгөх, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдээс тавьсан санал хүсэлтийг тухайн байгууллагуудад уламжилж хариу өгч байх.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах
Cалбар комиссын бүрэлдэхүүн
Комиссын дарга:
Комиссын Нарийн бичгийн дарга:
Гишүүд: