Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүрэг гэр бүлийн боловсролын чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана.

Админ
2025/06/18

     Монголын үзэгчид “Миний алт шиг хүүхэд”, “У ЁНЫ ТЭМДЭГЛЭЛ – ГЭРЛЭЛТИЙН ТАМ” зэрэг нэвтрүүлгээр танил болсон БНСУ-ын Өмнөд Солонгосын гэр бүлийн нэрт сэтгэл судлаач У Ён-д хичээл заасан, нэвтрүүлгүүдийг санаачлан хийсэн багш нар нь Баянзүрх дүүрэгт зочилж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

       Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан санаачлан БНСУ-ын Гэр бүлийн нийгэмлэг, “Хайрын өргөө” ТББ-ын үүсгэн байгуулагч, Сөүлийн үндэсний их сургуулийн багш, Жү Сү Иль болон “Хайрын өргөө” ТББ-ын захирал, гэр бүл судлаач Пак Ху Гын нарыг урьж Баянзүрх дүүргийн 43 хорооны Хамтарсан багийнханд “Миний нандин гэр бүл” сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

        Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл салалтын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд салж буй хосуудын 50-аас дээш хувийг 10 жилээс дээш хамт амьдарсан хосууд эзэлж буй нь гэр бүлийн асуудалд анхаарах шаардлагатай болоод буйг харуулж байгааг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан онцоллоо. Тиймээс БНСУ-ын Гэр бүлийн нийгэмлэгтэй цаашид хамтран ажиллаж, сэтгэл зүйч, сургагч багш нарыг бэлтгэх, сургалт арга хэмжээнүүдийг тогтмол хийж байхаар ярилцлаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна