Мэдээ мэдээлэл

Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрүүл охин-Эрүүл орчин” арга хэмжээг зохион байгууллаа

Админ
2025/10/10

           НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-нийг охидын өдөр болгон тунхагласан. Энэ жилийн олон улсын охидын өдрийг “Охидын ирээдүйн төлөөх алсын хараа” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

           Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрүүл охин-Эрүүл орчин” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 555 охин оролцож, охидын хүчирхийллийн эсрэг сургалтад хамрагдаж, сургагч багш нар боллоо. Ингэснээр тэд үе тэнгийнхэн болон дүү нартаа хүчирхийллийн талаар таниулж, өөрийгөө хамгаалах мэдлэгийг олгох юм.

Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан оролцож, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Уранбилэг, Боловсролын хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнэ болон Эмэгтэй төлөөлөгч нар охидын ирээдүйг гэрэлтүүлэх арга хэмжээнд оролцож, охидын эрхийг хамгаалахын төлөө нэгдлээ.

Сургалтаар охидод мэдлэг олгох олон сонирхолтой итгэлүүдийг сургагч багш нар тавьсан. Мөн хөвгүүдээс охидод илгээсэн захидлыг Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Ундрам танилцуулсан бол хүүхдийн зөвлөлийн гишүүн сурагчид “Би хэлнэ” хүчирхийллийн эсрэг дууг охидод зааж өгсөн. Мөн арга хэмжээний үеэр охидод шүгэл бэлэглэсэн. Олон улсын жишгээр охид, хүүхдүүд биедээ байнга шүгэл авч явдаг бөгөөд аюулд орсон үедээ үлээж, тусламж хүсдэг байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна