Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал "хүмүүнлэгийн анд" боллоо.

Khural-Admin
2026/05/08

Монголын хүмүүнлэгийн өдрийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран ажилладаг зарим байгууллагад талархал илэрхийлэх арга хэмжээ болсон бөгөөд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал "Ивээн тэтгэгч онцгой гишүүн"-ээр нэрлэгдлээ. Энэхүү талархлыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн тэргүүн Ч.Мэндсайхан гардан авлаа.

Арга хэмжээний үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа
"Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд идэвхжүүлэх, нийгмийн эмзэг байдлыг бууруулах, байгалийн гамшигт байдлын үед эрт хариу арга хэмжээ авах, чадавхыг сайжруулахад чиглэн ажиллаж байна. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэхэд хүмүүнлэгийн андуудын дэмжлэг чухал үүрэгтэй. Өнөөдөр Монголын хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Энэ өдрийг "ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Та бидний хамтын ажиллагаа улам өргөжиж, хүмүүнлэгийн хүч илүү бэхжин гэдэгт итгэлтэй байна” гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна