Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсaны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн төлөөлөгч нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, “Дурсамж дуртгал” номыг гардууллаа.
1992 онд шинэ үндсэн хууль батлагдаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулагдсанаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал анх 90 төлөөлөгчтэйгөөр байгуулагдаж байсан түүхтэй. Баянзүрх дүүргийн 60 жилийн түүхэнд давхардсан тоогоор 487 төлөөлөгч иргэдээ төлөөлөн ажиллаж байсан нь түүхэн тогтоол, шийдвэрээрээ архивын баримт болон хадгалагдсаар иржээ.
Эдгээр төлөөлөгч нарын дурсамжийг анх удаа ном болгон баринтагласан нь Баянзүрх дүүргийн нэгэн түүхийн сурвалж боллоо. Энэхүү ажлыг 2022 онд эхлүүлсэн ч энэ онд эцэслэсэн юм. Арга хэмжээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Уранбилэг болон номын зөвлөхөөр ажилласан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, доктор Ph.D Т.Гантөмөр нар оролцож, үе үеийн төлөөлөгч нарыг хүлээн авч, дурсамжаа хэлэлцэж, ахмад буурлуудынхаа үгийг залуу үеийн төлөөлөл сонслоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна