Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл бол гамшгийн үед болон өмнө нь орон нутгийн түвшинд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийх зэрэг үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах үүрэгтэй зөвлөл юм.
Зорилго:
Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу орон нутгийн хэмжээнд:
- Гамшгийн эрсдэлийг үнэлэх
- Урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх
- Иргэд, байгууллагын оролцоог хангах
- Эрсдэлд суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх
зорилгоор орон нутгийн зөвлөл ажилладаг.
Гол үүрэг, чиглэлүүд:
- Эрсдэлийн үнэлгээ хийх, баримтжуулах
- Гамшгийн эрсдэлийг бууруулах дэд хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх
- Олон нийтэд мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулах
- Онцгой байдал, гал түймэр, үер, цасан шуурга зэрэг эрсдэлд бэлтгэх төлөвлөгөө боловсруулах
- Орон нутгийн гамшгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэх
- Хувийн хэвшил, иргэд, ТББ-уудтай хамтран ажиллах
- Гамшгийн бэлэн байдлын нөөц, сургууль дадлага зохион байгуулах
Бүтэц бүрэлдэхүүн:
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд зөвлөлийн дарга
- Онцгой байдлын хэлтсийн дарга
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд, ажлын Албаны дарга
- Засаг даргын орлогч
- Засаг даргын Тамгын газрын дарга
- Дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга
- Боловсролын хэлтсийн дарга
- Эрүүл мэндийн төвийн дарга
- Газар зохион байгуулалтын I албаны дарга
- Газар зохион байгуулалтын II албаны дарга
- Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ гүйцэтгэх захирал
- Эко тохижилт, үйлчилгээ ОНӨААТҮГ захирал
- Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал
- Улаан загалмайн хорооны дарга
- Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирал
- Шинжлэх Ухааны Академи, Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч
- Шинжлэх Ухааны Академи, Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга
- “Гүнжү ТӨБО” ХХК-ийн захирал
- Имарт худалдааны төвийн захирал
- Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын “Баянзүрх дүүргийн хөтөлбөр”-ийн менежер
- Зөвлөлийн нарийн бичиг Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн