Мэдээ мэдээлэл

ГХУСАЗСЗөвлөлийн хурлын шийдвэрээр Шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Админ
2014/10/28

Дүүргийн ГХУСАЗСЗөвлөлийн хурлын шийдвэрээр 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I, II, III хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн төвийн бүрэлдэхүүнтэйгээр 4 хэсэгт хуваагдан, хэсэг тус бүрт хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл бүхий 12 гишүүнтэй нийт 50 албан тушаалтан Шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан нийт 67 шашны байгууллагуудтай танилцан холбогдох арга хэмжээг авч байна. Мөн хэлтэс дотооддоо зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан иргэдийг дуудан тайлбар авч ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна