Хурлаар
1. Төрийн дээд шагналд уламжлах тухай
2. Баянзүрх дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийг өөрчлөн байгуулах тухай
3. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрэм батлах тухай
4. Бусад асуудлыг хэлцэлцэн баталлаа
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр хэлэхдээ
Бид отгон хурлаа амжилттай хийлээ. Маргааш буюу 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн "Монгол улсын Засаг захираа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд орсон өөрчлөлтийн дагуу тэргүүлэгчид хуралдаж асуудал шийдвэрлэдэг тогтолцоо бүрэн өөрчлөгдөж байна. 15 жилийн турш хүчин төгөлдөр хэрэгжиж ирсэн ирсэн нэгжийн тухай хуулийн үйлчлэл дуусч шинэ он эхлэхтэй зэрэгцэн бидний ажилд ч мөн адил томоохон өөрчлөлт орж, шинэ тоолол эхэлнэ. Та бүхэн бол Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын түүхэнд нэрээ мөнхлөх отгон тэргүүлэгчид. 2021 онд дүүргийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэж, асуудал бүрд ач холбогдол өгч, ирц хангалттай оролцсон тэргүүлэгч та бүхэндээ Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна