Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүрэг Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад Баянзүрх дүүргээс сонгогдож гар бие оролцсон Ардын Их Хурлын депутатуудад хүлээн авч уулзаж, хүндэтгэл илэрхийллээ

Админ
2022/04/27

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан дүүрэгт богино, дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсан.

Харин Ардын Их Хурлын депутатудын зүгээс Үндсэн хуулийн ач холбогдол, тэдгээрийн өөрчлөлт, бусад зүйлсийн талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

30 жилийн өмнө Монгол улсын Ардчилсан Үндсэн хуулийг өлгийдөн авахад 400 гаруй депутатууд гар бие оролцсон байдаг бөгөөд Үндсэн хуулийг ард түмний оюуны хамтын бүтээл хэмээн үздэг гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна