Мэдээ мэдээлэл

h8

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр болон ДИТХ-ын төлөөлөгч П.Анхбаяр холбогдох баг хамт олон дүүргийн 19-р хороонд ажиллаж хэсгийн ахлагч, зохион байгуулагч холбогдох баг хамт олонтой уулзаж санал бодлоо солилцлоо.

Админ
2022/06/09

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

"Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргын хувьд дүүргийн Засаг дарга, нийслэл дүүргийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт шаардлагатай бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ бүх төлөвлөөд хэрэгжүүлж буй ажлыг бий болгож, төр-иргэний уялдаа холбоог хангах маш том хариуцлага төрийн анхан шатны нэгж болох хороо, тэдгээрийн алба хаагчдад оногдож байгаа. Тиймээс та бүхэн иргэнтэйгээ илүү ойр ажиллаж, хичээл зүтгэл гаргахыг хүсье" гэсэн юм.

Уулзалтаар тус хороонд хийгдэх бүтээн байгуулалт болон иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, цаашид ямар ажлуудыг зохион байгуулах талаар ярилцсан гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна