Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Хурлаас байгуулсан орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд дүүргийн Төлөөлөгчдөд 2014 оны 11 дүгээр сарын байдлаарх үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө, түүний биелэлтийн талаарх танилцуулах илтгэл, сонсгол зохион байгуулагдлаа.
Сонсголд:
Тайланд 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлт, 2014 оын төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, Төсвийн хэмнэлттэй горимд шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 147 дугаар тогтоолын хэрэгжилт, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлсэн байдал, Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт гэсэн асуудлуудыг тусгаж, хэлэлцлээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ийнхүү үйл ажиллагаагаа тайлагнаснаар дүүргийн харьяа байгууллага, хэлтэс ажлын чанар, бүтээмжид нөлөөлөөд зогсохгүй Төлөөлөгчид цаашид сонгогч иргэдийнхээ төлөө хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулахад нөлөөлнө гэж үзэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна