Нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, хурлын Ажлын албаныхны дунд зохиогддог “Хангарьд” тэмцээний алтан цомын эзнээр Баянзүрх дүүргийн баг тодорлоо. Баянзүрх дүүргийн баг тамирчид оролцсон төрөл бүртээ амжилт үзүүлсэн бөгөөд Ширээний теннисний эрэгтэй төрөлд алтан медаль, эмэгтэй төрөлд хүрэл медаль, ширээний теннисний хосын төрөлд алтан медаль, дартсын төрөлд мөн алтан медаль авсан юм.
Багийн спортын хамгийн сонирхолтой төрөл болох эрэгтэй сагсан бөмбөг, волейболын төрөлд тус тус хүрэл медаль, волейболын эмэгтэй төрөлд мөн хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр нийт 3 алт, 4 хүрэл медаль авч багийн нийт оноогоор 1 дүгээр байранд шалгарч, алтан цомын эзэн боллоо. Ирэх жилийн “Хангарьд” тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүрэг энэхүү цомыг мөн дагалдаж явдаг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна