Мэдээ мэдээлэл

Гэр бүлийн хүчирхийллийн шалтгааныг тогтоох судалгааг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа

Админ
2015/06/02

Гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхлийг тогтоох уг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилго тавин Хурлын Ажлын албаны дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайханаар ахлуулсан, Хурлын Хуулийн хэлтсийн дарга Г.Энхтайван, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Туяа, Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн  Олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа, Хурлын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Ундраа, Цагдаагийн I хэлтсийн Захиргааны зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Нямаа, Цагдаагийн II хэлтсийн Хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Ариунчимэг, Цагдаагийн III хэлтсийн Захиргааны зөрчил хариуцсан ахлах ажилтан, цагдаагийн ахмад Г.Золжаргал, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн Хамгааллын мэргэжилтэн П.Амар нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллалаа.

       Тус ажлын хэсэг нь 6821 иргэнийг хамруулан судалгаа авснаас 53,5% нь буюу 3648 иргэн эмэгтэй, 46,5% буюу 3173 иргэн эрэгтэй байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл байдаг уу? Гэсэн асуултанд 46,6% нь байдаг гэж үзжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна