Мэдээ мэдээлэл

БЗД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрыг засварлалаа.

Админ
2015/06/10

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд засвар хийлээ. Засварын үеэр эрүүлжүүлэх байрны 2 гол хаалга болон 9 өрөөний нааруудыг иж бүрнээр шинэчилж, 50 ширхэг нөмрөг бэлдсэнийг өнөөдөр  Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Д.Батмөнхөд тус зөвлөлийн дарга Ц.Батхүү гардуулан өглөө . Тус эрүүлжүүлэхийн хувьд өдөрт 40-50 хүнд тогтмол үйлчилдэг байна. Архи хэтрүүлэн уусан иргэдэд үйлчилдэг гээд орхилгүй цаашид тус эрүүлжүүлэх төвийг нийслэлийн жишиг эрүүлжүүлэх төв болгохоор зорьж байгаа гэдгээ Цагдаагийн албан хаагчид хэлж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна