Мэдээ мэдээлэл

ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ-ын дарга нарын дунд спортын өдөрлөг зохион байгуулагдлаа.

Админ
2015/06/22

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хорооноос санаачлан ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн дунд зохион байгуулдаг спорт өдөрлөг 2 дахь жилдээ амжилттай боллоо.

Спорт өдөрлөгөөр ИТХ-ын Төлөөлөгчид, 28 хорооны ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид хөгжөөнт тэмцээн, багийн ахлагчдын тэмцээн, багийн буухиа гүйлт гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө.

Анхан шатны нэгжид ажиллаж байгаа ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг танилцуулах зорилготой нөхөрсөг спорт тэмцээний хөгжөөнт тэмцээний төрөлд 1-р байрыг 21-р хороо, 2-р байрыг 25-р хороо, 3-р байрыг 2-р хороо эзэлсэн бол, багийн ахлагчдын тэмцээнд 1-р байранд 10-р хороог төлөөлж оролцсон төлөөлөгч Т.Гантөр , 2-р байранд 25-р хорооны тэргүүлэгч Дөлгөөн , 3-р байранд 8-р хорооны Иргэний танхимын ажилтан Энхдөл нар тус тус шалгарсан байна.

Багийн дунд зохиогдсон буухиа тэмцээнд 26-р хорооны баг тамирчид тэргүүлсэн бол 2, 3-р байрыг 19,25-р хорооны баг тамирчид хүртсэн юм. Нийлбэр оноогоор энэ жилийн аварга багаар 25-р хороо шалгарч цомын эзэн болсон байна.


ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ-ын дарга нарын дунд спортын өдөрлөг зохион байгуулагдлаа.
ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ-ын дарга нарын дунд спортын өдөрлөг зохион байгуулагдлаа.
ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ-ын дарга нарын дунд спортын өдөрлөг зохион байгуулагдлаа.
ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ-ын дарга нарын дунд спортын өдөрлөг зохион байгуулагдлаа.
ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ-ын дарга нарын дунд спортын өдөрлөг зохион байгуулагдлаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна