Мэдээ мэдээлэл

“Залуучуудын оролцоо, идэвхитэй амьдрал” явган аялал зохион байгуулагдлаа.

Админ
2015/09/26

Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн ажлын хүрээнд дүүргийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, спорт явган аялалаар дамжуулан залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, иргэн, Иргэний танхим ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2015 оны 09 дүгээр сар 26 –ны өдөр “Залуучуудын оролцоо-Идэвхитэй амьдрал” явган аялалыг “Зайсангаас–Богд Уул” гэсэн маршрутаар дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсээс санаачлан зохион байгууллаа.

    Тус аялалд дүүргийн Иргэний оролцооны хэлтсийн 28 хорооны Иргэний танхимын ажилтнууд болон Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Залуучуудын клуб”-ын залуучууд, dream world сургалтын төвийн хамт олон, дүүргийн 28 хорооны 200 гаруй залуучууд, иргэд идэвхитэй оролцсон ихээхэн үр дүн, ач холбогдолтой ажил боллоо.

    Явган аялалын үйл ажиллагааг нээж Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүү үг хэлсэн бөгөөд Төлөөлөгч А.Мишигдорж, Д.Отгонбат нар залуучууддаа хандан үг хэлж дүүргийнхээ хөгжилд залуучуудын оролцоо нэн чухал болохыг онцолж, оролцоогоо байнга хангаж идэвхитэй байхыг уриаллаа.

     Аялалд оролцсон залуучууд маш их идэвхи санаачилгатай, оролцоотой байсан бөгөөд аялалын хүрэх цэг болох Богд уулын оройд гарч залуучуудын дунд 2 төрлийн хөгжөөнт спортын тэмцээн хийж,  ялагчдыг урамшуулж дүүргийн 50 жилийн ойн медалиар шагналаа.

     Явган аялал удирдамж, хөтөлбөрийн дагуу явагдаж аялал эхэлсэн цэг болох “Чингисийн өргөө” амралт цогцолборын талбайд цуглан үдийн цай ууснаар өндөрлөлөө.


“Залуучуудын оролцоо, идэвхитэй амьдрал” явган аялал зохион байгуулагдлаа.
“Залуучуудын оролцоо, идэвхитэй амьдрал” явган аялал зохион байгуулагдлаа.
“Залуучуудын оролцоо, идэвхитэй амьдрал” явган аялал зохион байгуулагдлаа.
“Залуучуудын оролцоо, идэвхитэй амьдрал” явган аялал зохион байгуулагдлаа.
“Залуучуудын оролцоо, идэвхитэй амьдрал” явган аялал зохион байгуулагдлаа.
“Залуучуудын оролцоо, идэвхитэй амьдрал” явган аялал зохион байгуулагдлаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна