Мэдээ мэдээлэл

Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо сэдэвт илтгэлийн уралдаан

Админ
2015/10/09

Удирдамж

     Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтанд залуу үеийнхний дуу хоолой, шинэлэг санаа, нийгмийн идэвхи, бүтээлч хандлага, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор илтгэлийн уралдаан зарлаж байна.

ИЛТГЭЛИЙН СЭДЭВ:

            “Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо “

ХАМРАХ ХҮРЭЭ:

     Уралдаан 2 насны ангилалаар явагдана.

  • Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах анги / 11-12 анги /-ийн сурагчид
  • Их дээд сургуулиудын оюутан залуус болон 18-35 насны залуус

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Илтгэлийн цаасны хэмжээ А4 байх бөгөөд хуудасны хэмжээ хязгааргүй
  • Илтгэлийн мөр хоорондын зай 1,5, Arial үсгийн фонтоор, үсгийн хэмжээ 11pt
  • Илтгэлийг 1 хувь Баянзүрх дүүргийн Иргэний танхимд ирүүлэх ба

irgeniitanhim10@gmail.com хаягаар ирүүлнэ.

  • Илтгэлийг “Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо” гэх ерөнхий сэдвийн хүрээнд утга агуулгыг тодорхой гаргасан байна.
  • Илтгэлийг зохиогч нь өөрийн товч танилцуулга, холбоо барих хаяг, утасны дугаарыг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байна.
  • Илтгэлийг заасан хугацаанд ирүүлсэн байна.

ХУГАЦАА:

   2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13:00 цагаас Баянзүрх дүүргийн Хуралдааны танхимд болно.

ИЛТГЭЛИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:

  • Хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй илтгэлийг шалгаруулалтад оруулахгүй.
  • Шаардлага хангасан илтгэлийг шалгаруулах комисст хүргүүлнэ.
  • Эхний 10 байранд шалгарсан илтгэлийг 2 дугаар шатанд оруулж, илтгэлийг Баянзүрх дүүргийн Иргэний танхимд дээр бэлдэж танилцуулна.
  • Илтгэлийн хугацаа 5-10 минут байна.

ШАГНАЛЫН САН:

2 насны ангилал тус бүрт

1-р байр Өргөмжлөл, 150.000 төгрөг

2-р байр Өргөмжлөл, 100.000 төгрөг

3-р байр Өргөмжлөл,  70.000 төгрөг

Тусгай байр өргөмжлөл 30.000 төгрөг. 2 дугаар шатанд шалгарсан оролцогч бүрт батламж олгоно.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

БЗД-ИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ХЭЛТЭС

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна