Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Б.Бүжинлхам багштай магистрийн ангийн оюутнууд "1000 ТӨГРӨГ САЙН ҮЙЛСИЙН АЯН" зохион байгуулж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн 5 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй Б.Баясгаланд дөрвөн ханатай гэр хүлээлгэн өглөө.
Гэр хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, ИТХ-ын төлөөлөгч Ё.Оюунчимэг, 12 дугаар Хорооны засаг дарга Н.Мөнхтуяа, Нийгмийн ажилтан Ү.Ундрал болон энэ аяныг зохион байгуулсан оюутнууд, төслийн удирдагч Д.Маргад-Эрдэнэ нар оролцов.
Аяныг дэмжин 12дугаар хороонд Монгол гэр, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэн явуулдаг “Их Хүрхрээ” ХХК-ны эзэн Л.Лхагвадорж гэрийн эсгий давхрага хандивлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна