Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23, 28, 20 дугаар хороодын нутаг дэвсгэр болох Улиастайн уулзвараас Гачууртын эцсийн буудал хүртэлх 11 км замын нээлтийн арга хэмжээ боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарын орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Гурван сарын хугацаанд Улиастай Гачуурт чиглэлийн 11 километр авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Үйлсийн зам” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Тус компанийн зүгээс замдаа гурван жилийн баталгааг өгч, энэ хугацааны технологийн эвдрэл гэмтлийг хариуцаж ажиллах юм. Харин замын ерөнхий арчлалтыг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазар хариуцан ажиллана.
Нийт 6,1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч, шинэчлэгдсэн замын зорчих хэсгийг найман метр болгон өргөсгөж, хоёр талд нь хоёр метрийн урттай гүүр барьж, гэрэлтүүлэгтэй болгожээ. Дээрх замыг барихад хуучин хучилтын материалыг газар дээр нь боловсруулж суурь болгон ашигласанаараа онцлог хэмээн “Үйлсийн зам” ХХК-ийн удирдлага хэлсэн үгэндээ онцолж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна