Мэдээ мэдээлэл

“Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар мэтгэлцээн боллоо

Админ
2015/10/30

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Ажлын албаны  Иргэний оролцооны хэлтсээс санаачлан “Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар дүүргийн их , дээд сургуулиудын оюутнуудын дунд парламентын мэтгэлцээнийг амжилттай зохион байгууллаа.

      Тус тэмцээнийг нээж Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү үг хэллээ. “Би оюутан байхдаа тэмцээн уралдаануудад оролцох маш их дуртай байсан, тэмцээндээ шагналт байранд орчихоороо гэр бүлийнхэндээ, найз нөхдүүддээ ам бардам хэлэх үгтэй баяртай харьдаг байсан”, оюутнууд та бүхэн хууль эрх зүйн мэдлэгээ баталгаажуулж, харилцан туршлага судлаж, мэтгэлцэж, бие биентэйгээ танилцаж найзлаж нөхөрлөж, тэмцээндээ амжилттай сайн оролцоорой гэж Ц.Батхүү дарга хэллээ.

        Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Хууль зүйн үндэсний төвийн бодлогын судлаач Б.Гончигсумлаа, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Хурлын даргын зөвлөх Д.Нэргүй, ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Иргэний танхимын дарга Ё.Оюунчимэг, ИТХ-ын Ажлын албаны Хуулийн хэлтсийн дарга Г.Энхтайван нар ажиллалаа.

      Парламентын мэтгэлцээний тэмцээнд “Их Засаг Олон Улсын Их сургуулийн баг 1-р байр, “Отгонтэнгэр” их сургуулийн баг 2-р байр, “Хууль сахиулах” их сургуулийн баг 3-р байрт шалгарч ИТХ-ын даргын өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.               


“Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар мэтгэлцээн боллоо
“Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар мэтгэлцээн боллоо
“Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар мэтгэлцээн боллоо
“Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар мэтгэлцээн боллоо
“Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар мэтгэлцээн боллоо
“Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар мэтгэлцээн боллоо
“Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар мэтгэлцээн боллоо
“Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар мэтгэлцээн боллоо

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна