Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн хүрээнд хүүхэд өсвөр үеийнхэнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар болон Иргэний танхимын үйл ажиллагааг таниулах, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэй танилцах, үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, анги хамт олноороо нийгмийн ажилд оролцох зорилгоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны ажлын алба, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуультай хамтран “ДАРЬ ЭХ ЦОГЦОЛБОР” -той танилцах аялал зохион байгууллаа.
“ДАРЬ ЭХ ЦОГЦОЛБОР”-той танилцах аялалд ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Мөнхсайхан, БЗД-ийн 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэр, 102 дугаар сургуулийн дунд ахлах ангийн 30 бүлгийн 600 гаруй хүүхдүүд, 20 гаруй анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөллүүд, иргэний танхимын ажилтнууд, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Иргэний оролцоо, зохион байгуулалтын хэлтсийн дарга Хандсүрэн болон иргэний танхимын хамт олон оролцлоо.
“ДАРЬ ЭХ ЦОГЦОЛБОР”-той танилцах аяллын явцад оролцогсдоос танин мэдэхүйн асуултууд асуух, хөгжилтэй тоглоом тоглуулах, дуу дуулах, уриа хэлэх, бүжиг бүжиглэх, дасгал хийх зэргээр сурагчдыг идэвхижүүлж аяллаа.
Тэмцээнд идэвхитэй оролцож түрүүлсэн 4 хүүхдэд БЗД-ийн 50 жилийн ойн баярын бэлэг гардууллаа. Энэ үеэр Иргэний танхимын үйл ажиллагаа болон танхимын ажилтнуудын танилцуулга хийгдэж, 2, 21, 27 дугаар хорооны иргэний танхимын танилцуулга боршур 300, иргэний оролцооны хэлтсийн боршур 60, БЗД-ийн ИТХ-ын танилцуулга ном 30, БЗД-ийн ИТХ-ын үйл ажиллагаа ном 20, Дарь эх цогцолбор зурагт танилцуулга 65 ширхэгийг тус тус тараалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна