Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн шатар сонирхогч иргэдийн тэмцээн болно

Админ
2015/11/04

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэдтэй Нийслэлийн төлөө уриатай, иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг нийслэлд жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Нийслэлийн шатар сонирхогчдын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилготой Дүүргийн шатар сонирхогчдын Аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

      Дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцогч нь Монголын Шатрын Холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000 –аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид байна.

Шатар сонирхогчдын тэмцээн 2 үе шаттай явагдана.

         Дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтэй иргэд өөрийн харъяалагддаг хороонд 2015 оны 11 сарын 05 ны 16 цаг хүртэл бүртгүүлнэ. 2015 оны 11 сарын 06-ний өдөр шатрын 1 дүгээр шатны тэмцээнийг хороо тус бүр зохион байгуулж, 1 дүгээр шатанд шалгарсан эрэгтэй 2 шатарчин, эмэгтэй 1 шатарчны нэрсийг 2015 оны 11 сарын 06-ны 19 цагийн дотор цахимаар болон цаасаар Хурлын Ажлын албанд хүргүүлнэ.

        Дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний 2 дугаар шат 2015 оны 11 сарын 07-ны 10 цагт “Хос мастер” /84-р сургуулийн зүүн хойно, “Алтан өргөө” орон сууцны хорооллын зүүн талд / шатрын академид болно.

Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчныг шалгаруулж Нийслэлийн Шатар сонирхогчдын Аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах эрх олгоно.

 

Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 99912675 дугаараас лавлана уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна