Мэдээ мэдээлэл

Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Ном хандивлах” аянд нэгдэж, Улаанбаатар хотын төв номын санд 150 гаруй ном хандивлалаа.

Админ
2015/11/06

Нийслэлийн 376 жилийн ой, “Олон улсын мэдэх эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын дунд “Ном хандивлах” аяныг зохион байгуулж байна.

                Уг аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал “Ном хандивлах аян”-ыг 2015 оны 10 сарын 26-наас 10 сарын 30-ний өдрүүдэд зохион байгуулж, ИТХ-ын Төлөөлөгчид, ИНХ дарга нар, Хурлын ажлын албаны нийт албан хаагчид идэвхитэй хамрагдаж, 150 гаруй номыг цуглуулан Улаанбаатар хотын Төв номын санд 2015 оны 11 сарын 06-ний өдөр хүлээлгэн өглөө.

              Аянаар цугларсан номыг Улаанбаатар хотын төв номын сан бүртгэлжүүлэн иргэдэд үйлчлэхээр зорьж байгаа юм.

          Ном хандивласан ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, ИНХ-ын дарга нар, Хурлын Ажлын албаны албан хаагчдад талархал илэрхийлье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна