Шатар сонирхогч иргэдийн дунд дүүргийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сар 7 өдөр Хос мастер шатрын академид зохион байгууллаа. Тэмцээнийг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүү хороо бүрээс шалгарсан шатарчиддаа дүүргийн 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе, тэмцээндээ сайн оролцоорой хэмээн амжилт хүслээ.
Хороо тус бүрээс шалгарсан эрэгтэй 52, эмэгтэй 16 иргэн шатрын тэмцээнд оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд I байранд хорин тавдугаар хорооны иргэн Б.Буянмөнх, II байранд хоёрдугаар хорооны иргэн Б.Цэцэнбаатар, III байранд арван долоодугаар хорооны иргэн Б.Гантулга шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав. Мөн нэгдүгээр хорооны иргэн Л.Анхбаяр, дөрөвдүгээр хорооны иргэн Л.Ганболд, аравдугаар хорооны иргэн Б.Мөнхбаяр нар шатар сонирхогчдын Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд I байранд хоёрдугаар хорооны иргэн Г.Дашдаваа, II байранд арван гуравдугаар хорооны иргэн Ц.Хандсүрэн, III байранд дөрөвдүгээр хорооны иргэн Т.Сэлэнгэ шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулж, Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгийн эзэд боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна