Тус хурлаар:
- Дүүргийн Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд 2015.01.01 – 2015.10.26-ны өдөр хүртэлх хугацаанд хийсэн ажлын танилцуулга.
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/73 дугаар захирамжаар батлагдсан Онцгой байдлын хэлтэс гэр хорооллын хороодод 2015 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан “Гамшгаас урьдчилан сэргийлэх” өдөрлөгийн тайлан.
- Өршөөлийн хуульд хамрагдсан Баянзүрх дүүргийн харъяалалтай иргэдтэй уулзах ажил зохион байгуулах тухай
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “Иргэн ба хууль” өдөрлөгийн зохион байгуулалтын тухай
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Архины кодлох эмчилгээ” нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тухай хэлэлцлээ.
Дашрамд дурьдахад Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь сүүлийн үеийн хүчин чадалтай хяналтын камерыг 90 цэгт байрлуулсан нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд үр дүнтэй ажил болж чадсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна