Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн ажлын хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс "Мэргэжилтэй иргэн" танилцах аялалыг Их Засаг Олон Улсын Их Сургуультай хамтран зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын 48-р сургууль, Шавь цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгох талаар
Их Засаг Олон Улсын Их Сургуулиас танилцах аялалд оролцсон 120 гаруй сурагчдын дунд азын сугалаа явуулан “Шавь” цогцолбор сургуулийн сурагч А.Одончимэг, н.Цолмон, 48 дугаар сургуулийн сурагч н.Хосбаяр, н.Сарангэрэл нар шалгарч Их Засаг Олон Улсын Их Сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэн суралцах эрхийн бичиг, урилгыг хүлээн авлаа.
Мөн Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн оюутнууд загварын үзүүлбэр, Театр урлагийн сургуулийн оюутнууд жүжигчилсэн тоглолт, Хууль зүйн сургуулийн оюутнууд урлагийн тоглолт үзүүлж сонирхууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ зөв сонгож, нарийн мэргэжил эзэмшихийн ач холбогдолын талаар бодит мэдээлэл өгсөн нь ирээдүйд мэргэжлээ сонгоход ихээхэн тус дөхөм болсон ажил боллоо. Цаашид энэ аялал Хууль Сахиулахын Их Сургууль, Батлан Хамгаалахын Их Сургуулиудад үргэлжилэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна