Мэдээ мэдээлэл

Мэргэжилтэй иргэн танилцах аялал Хууль Сахиулахын Их Сургуульд боллоо.

Админ
2015/11/18

Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн ажлын хүрээнд "Мэргэжилтэй иргэн" танилцах  аялалыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний Оролцооны хэлтсээс Байлдааны гавъяаны болон Цэргийн гавъяаны улаан тугийн одонт  "Хууль сахиулах"-ын Их сургуультай  хамтран   зохион байгууллаа. "Мэргэжилтэй иргэн" танилцах аялалыг  Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Хууль сахиулахын Их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор профессор Цагдаагийн хурандаа О.Зоригт нар нээж үг хэлэн сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүслээ.

Ерөнхий боловсролын 92-р сургууль, Амгалан цогцолбор сургуулийн 9, 12  дугаар ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгох талаар:

  1. Хууль сахиулахын Их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор профессор Цагдаагийн хурандаа О.Зоригт
  2. Хууль сахиулахын Их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирал Доктор профессор, Хурандаа П.Баттогтох
  3. Хууль сахиулахын Их сургуулийн Зохион байгуулалт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга
  4. Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуулийн дэд профессор Цагдаагийн ахмад Г.Амаржаргал
  5. Хууль сахиулахын Их сургуулийн Хилийн сургуулийн багш н.Анхзаяа нар харъяа  сургуулиудад   хэрхэн элсэн суралцах Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдал, Шүүхийн шинжилгээний байгуулагуудын хүний нөөцийг хууль сахиулах сургууль бэлтгэн гаргадаг зэрэг давуу талууд  мэргэжлийн онцлогуудын талаар мэдээлэл танилцуулга хийлээ.

 Хууль сахиулахын Их сургуулийн оюутнууд урлагийн тоглолт, Ахлагчийн сургуулийн оюутнууд бие хамгаалах үзүүлбэр, Онцгой байдлын сургуулийн оюутнууд гал түймрийн үед үзүүлэх тусламж, Хилийн сургуулийн оюутнууд жагсаалын үзүүлбэр үзүүлж сонирхууллаа. Мөн 1дүгээр дамжааны оюутнуудын дотуур байрны үйл ажиллагаатай танилцлаа.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ зөв сонгож, нарийн мэргэжил эзэмшихийн ач холбогдолын талаар бодит мэдээлэл өгсөн нь  ирээдүйд мэргэжлээ сонгоход тус дөхөм боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна