Мэдээ мэдээлэл

Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарт чиглэл өглөө

Админ
2015/11/26

Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, цас орсны улмаас нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд халтиргаа гулгаа ихсэн, иргэд гэмтэж бэртэх, зам тээврийн осол, зөрчлийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Эдгээр нөхцөл байдалд онцгой анхаарч замын халтиргаа гулгааны улмаас хөдөлгөөнд оролцогчдод учирч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цас мөсийг тогтмол цэвэрлэх, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх талаар хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

Дээрх ажлын хүрээнд:

  1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх” журмын хэрэгжилтийг хангах,
  2. Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай,  гаднах зогсоол, явган хүний замын цас мөсийг тогтмол цэвэрлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай ажил зохион байгуулж, биелэлтийн тайланг  ирүүлэхийг ИТХ-ын дарга, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн дарга Ц.Батхүү Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна