Мэдээ мэдээлэл

“Иргэний индэр” өдөрлөгт иргэд идэвхитэй оролцлоо.

Админ
2015/12/03

Төрийн болон Нийслэл, дүүргийн бодлого, шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн саналыг сонсох, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой “Иргэний индэр” өдөрлөгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний Оролцооны хэлтсээс зохион байгууллаа.

     Тус өдөрлөгийг нээж ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Мөнхсайхан үг хэлж, өдөрлөгт оролцож байгаа нийт хүмүүст амжилт хүслээ.

    “Иргэний индэр” өдөрлөгт “Шууд ардчилал” хүрээлэнгийн захирал, доктор А.Саруул “Иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар гадаад орны туршлага” сэдвээр, Баянзүрх дүүргийн Дүүрэг хөгжлийн төвийн мэргэжилтэн Далайцэрэн Иргэдийн бүлгүүдийн танилцуулга, үйл ажиллагааны талаар,  “LADY” төвийн захирал Р.Лхагвадулам “Хувь хүний хөгжил, хандлага-Иргэний боловсрол” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

     "Иргэний индэр" өдөрлөгт Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид , Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, Хадгаламж зээлийн хоршооны гишүүд, оюутан, сурагчид, иргэд идэвхитэй хамрагдлаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна