Мэдээ мэдээлэл

"Улс төрийн намын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо.

Админ
2015/12/16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албатай хамтран 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн 1,2,3,4,5 дугаар хороодын иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулагдаж буй “Улс төрийн намын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг Цагдаа Олон Нийтийн Хамтын ажиллагааны төвийн хурлын заланд хийлээ.

      Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг болон хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүн судлаач Д.Үүрцайх нар хүрэлцэн ирж хуулийн танилцуулга хийж иргэдийн асуусан асуултанд хариулт өгч санал бодлыг хүлээн авч харилцан саналаа солилцлоо.

     Тус хэлэлцүүлэгт ИТХ-ын Төлөөлөгчид, Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, Иргэний оролцооны хэлтсийн ажилтан, албан хаагчид, иргэний танхимын ажилтнууд, иргэд зэрэг нийт 140 гаруй иргэн идэвхитэй оролцож санал бодлоо илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна