Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо

Админ
2016/01/18

2016 оны 01 дүгээр сарын 18 –ны морин цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа эхэллээ. Тус үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг даргын орлогч Т.Батцогт, С.Гантулга, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэр зэрэг албаны хүмүүс, иргэд хөдөлмөрчид оролцлоо.                                                         

      Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2010 оны 12 сарын 24-ны өдрийн 6/48 тогтоолоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш түрээсийн байранд ажил үйлчилгээ явуулсаар 5 жил болсон байна. 
    Хорооны цогцолбор байр нь Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2010 онд барилгын ажил баригдаж эхэлсэн ч буруу технологоор баригдсаны улмаас ашиглалтанд оролгүй өнөөдрийг хүрчээ. 2012 оноос хорооны Засаг дарга Л.Батдэлгэр түүний ажлын алба Цогцолбор байрыг ашиглалтанд оруулах ажлыг судлаж шаардлагатай мэргэжлийн байгууллагаар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн байна.
     Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Цогцолбор байранд” Иргэдийн Нийтийн Хурал, нэг цэгийн үйлчилгээ, цагдаагийн хэсэг, Андсайхан өрхийн эрүүл мэндийн төв, Иргэний танхим, иргэдийн бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна.


Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна