Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүрэгт “Багшлахуйн ур чадвар-2” олимпиад болж өндөрлөлөө

Админ
2019/09/20

Багаар хамтран ээлжит хичээлийг хүүхэд бүрийн ялгаатай байдал, хэрэгцээ, тэгш оролцоонд тулгуурлан зохион байгуулж, шилдэг арга зүй, технологийн сан бүрдүүлэн, багшийн хөгжил ур чадварыг дэмжих зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, дүүргийн Боловсролын хэлтэс, 48 дугаар сургууль хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургуулиудын дунд “Багшлахуйн ур чадвар-2” олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Олимпиадын нээлтэнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг оролцож  багуудад амжилт хүсч эхлүүлсэн бол хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Т.Баясах уригдан хэлсэн үгэндээ цаашид сургуулиудаас гарсан бүтээлч санал санаачлагыг дэмжин хамтран ажиллах боломжтой гэдгийг цохон   тэмдэглээд шалгарсан багуудад шагнал гардууллаа.  Тус олимпиадад нийт 16 сургуулийн баг оролцсоноос тэргүүн байранд 84 дүгээр сургууль шалгарч багаараа гадагшаа аялах эрхээр шагнагдсан бол дэд байранд 48 дугаар сургууль,гутгаар байранд 102 дугаар сургууль тус тус байр эзэллээ. Мөн “Шилдэг хэрэглэгдэхүүн” номинацад 127 дугаар сургууль, “Шилдэг заах аргатай багш” номинацид 92 дугаар сургуулийн багш н.Жимсээ нар тус тус шалгарсан юм.  

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна