Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цахимаар хуралдлаа.
Тус хуралдаанаар:
- “Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан танилцуулан хуралдаанаар хэлэлцүүлж дүүргийн нутаг дэвсгэр дэх нэг малын тоо толгойнд ноогдуулах албан татварыг 2021 онд 0 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэлээ.
- “Газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүний хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай” асуудлыг дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Б.Батбаяр танилцуулан хуралдаанаар хэлэлцүүлж тухайн асуудлын хүрээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2-р сарын 1-ны өдрийн 25 дугаар тогтоол, 2020 оны 9-р сарын 38 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, энэхүү хуралдаанаар “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай” тогтоолыг шинэчлэн батлав.
Сэтгэгдэл бичигдээгүй байна