Мэдээ мэдээлэл

ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗОРИЛТОТ ӨРХӨД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Админ
2021/11/01

ОХУ-ын элчин сайдын яамнаас Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос хэрэгжүүлж буй Хүүхэд, залуучууд эмэгтэйчүүдийг хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах төслийн хүрээнд зорилтод бүлгийн өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга хэмжээ Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулагдлаа.

Aрга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн “Русский дом в Улан-Баторе”-ийн захирал Базархандаев Амгалан Ринчинович, Газпромбанкны төлөөлөгчийн газрын дарга Кислов Валерий, Г.В. Плехановын Оросын Эдийн засгийн дээд сургуулийн Улаанбаатар дахь салбарын нэгдүгээр орлогч захирал Л.Дугаржав, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч дарга Ц.Алтанзагас, Улаан загалмайн хорооны дарга Д.Жавзмаа, Оросын элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн атташе Надежда Латышева, Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах зөвлөх, орчуулагч Зимирёв Владимир Сергеевич нар оролцож цар тахлын үед зорилтот бүлгийн өрхүүдэд тусламж үзүүлэх багц өгөхийн зэрэгцээ цаашид хамтран хүмүүнлэгийн олон үйлсийг хийж хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна