Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хурал боллоо. Хуралд зочид, төлөөлөгчид болон цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн оролцож санал бодлоо солилцсон. Түүнчлэн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл гаргасан алба хаагч, ахмад ажилтнуудаа шагналаа.
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус байгууллагын 100 жилийн ойд зориулж 65 инчийн ухаалаг flipbook болон Samsung брендийн таб А7 10 ширхэгийг хүлээлгэн өглөө.
Жич: Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч танхимын дүүргэлт 30 хувьтай байсан бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, үйл ажиллагаа цахим хэлбэрээр боллоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна