Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас
1. Коронавирус цар тахлын үед авч хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй арга хэмжээ
2. Өнгөрсөн хугацаанд хийсэн, хийгдэж буй бүтээн байгуулалт
3. Цар тахлын үед төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн оновчтой, шуурхай хүргэж байгаа талаар мэдээлэл өгсөн.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Амарбаясгалангийн Баяр хэлэхдээ:
Төрийн ажил ямар ч үед зогсолтгүй үргэлжлэх ёстой. Засаг даргын тамгын газрын зүгээс төлөөлөгч нарт ажлаа тайлагнаж байгаад баяртай байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар цаашид аливаа ажлыг хийхдээ төлөөлөгч нартайгаа уялдаа холбоотой, нэг цонхоор харж хамтарч ажиллах шаардлагатай гэлээ.
Төлөөлөгчдийн зүгээс
Иргэд бидэнд өдөр бүр санал гомдлоо ирүүлж, тулгамдаж буй асуудлаа хэлдэг. Ирүүлж буй асуудлуудын дийлэнх нь төрийн үйлчилгээтэй холбоотой. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлагууд төрийн үйлчилгээний чанар, төрийн алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй! Мөн хийж буй бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэлээ.
Хурлын үеэр төлөөлөгчид Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын зарим хэлтэс, албадаас иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийн асуудлаар ярилцаж, мэдээлэл авлаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна