Баянзүрх дүүргийн Иргэний танхим, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл "Иргэдийн хэрэглээний боловсролын төв" ТББ, Нийгэм эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Иргэн бүрд эрүүл мэнд, эрүүл амьдралын зөв дадал, зуршил” сэдэвт сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдгээрийг хариуцаж ажиллаж байгаа ажилтан, алба хаагчид дунд зохион байгууллаа.
Сургалтыг “Иргэдийн хэрэглээний боловсролын төв”-ийн сургагч багш удирдан явуулж, эрүүл зөв хооллолт, ундны усны зөв зохистой хэрэглээний талаар мэдээ мэдээллийг өгч, ундны усны хүчил, шүлтийн тэнцвэржилт шалгах сонирхолтой туршилтыг хийн, ядаргаа тайлах хялбар дасгалыг зааж өгч, харилцан санал бодлоо солилцлоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна